Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө
1.2-р түвшний хэрэглэгч буюу Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ажилтанд доорх эрх тавигдана.
1.2. Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө бүртгэх, баталгаажуулах
2-р түвшний хэрэглэгч буюу Захиргааны нэгжийн даргад (Аймаг, нийслэлийн СУГ, харьяа байгууллага) доорх эрх тавигдана.
1.1. Нэгжийн эрхийн зохицуулалт хийх
3-р түвшний хэрэглэгч буюу Төсвийн шууд захирагчид доорх эрх тавигдана.
1.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хяналтад авах
Жич: Хэрэв дээрх ажилтнуудад энэхүү эрх тавигдаагүй бол 7000-6666 руу холбогдож, эрхээ нээлгэнэ үү.
1.2-р түвшний хэрэглэгч :: Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт тогтоох, тайлан гаргах журам", ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал"-ын дагуу боловсруулсан "Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г системд бүртгэнэ.
1.1. Нэгжийн эрхийн зохицуулалт хийх
2-р түвшний хэрэглэгч [Эрх зохицуулах] товч дээр дарж, нэгжийн дарга тус бүрийн хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөө оруулах огноо, төсвийн шууд захирагч батлах огноог Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдах журамд заасны дагуу тохируулна.
1.2. Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөө бүртгэх, баталгаажуулах
1.2-р түвшний хэрэглэгч [Төлөвлөгөө бүртгэх] товч дээр дарснаар гүйцэтгэлийн төлөвлөгөө бүртгэх процесс эхлэх бөгөөд доорх 4 хэсэгт гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бүртгэнэ.
Нэгдүгээр хэсэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Хоёрдугаар хэсэг. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Гуравдугаар хэсэг. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Дөрөвдүгээр хэсэг. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Тавдугаар хэсэг. Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт
3-р түвшний хэрэглэгч буюу Төсвийн шууд захирагч төлөвлөгөөний төслийг хянасны дараа [Баталгаажуулах] товч дээр дарж, зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална.
Нэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ
Гүйцэтгэлийн зорилт бүртгэх
[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарсны дараа тухайн нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон байгууллагын гүйцэтгэлийн зорилтын уялдааг тодорхойлно.
1. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн зорилтуудын жагсаалтаас холбогдох гүйцэтгэлийн зорилтыг сонгоно.
2. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, нэгжийн гүйцэтгэлийн зорилт бүртгэх хэсэгт шилжинэ.
Дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Уялдаа :: Энэ хэсэгт бодлогын баримт бичгийн нэр, зорилтын дэс дугаарыг бичнэ.
Арга хэмжээ бүртгэх
[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарж, гүйцэтгэлийн зорилтыг сонгосны дараа байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болон нэгжийн төлөвлөгөөнд тусгагдах арга хэмжээний уялдааг тодорхойлно.
1. Хэрэв арга хэмжээнүүд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн жагсаалтаас холбогдох арга хэмжээг сонгоно.
2. Хэрэв уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, арга хэмжээ бүртгэх хэсэгт шилжинэ.
Дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Бодлогын баримт бичиг :: Энэ хэсэгт бодлогын баримт бичиг сонгоно. МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ ...
Хоёр.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ
Гүйцэтгэлийн зорилт бүртгэх
[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарсны дараа тухайн нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон байгууллагын гүйцэтгэлийн зорилтын уялдааг тодорхойлно.
1. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн зорилтуудын жагсаалтаас холбогдох гүйцэтгэлийн зорилтыг сонгоно.
2. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, нэгжийн гүйцэтгэлийн зорилт бүртгэх хэсэгт шилжинэ.
Төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Төрийн үйлчилгээний нэр, төрөл :: Энэ хэсэгт төрийн үйлчилгээний нэрийг бичнэ.
Арга хэмжээ бүртгэх
[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарж, гүйцэтгэлийн зорилтыг сонгосны дараа байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болон нэгжийн төлөвлөгөөнд тусгагдах арга хэмжээний уялдааг тодорхойлно.
1. Хэрэв арга хэмжээнүүд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн жагсаалтаас холбогдох арга хэмжээг сонгоно.
2. Хэрэв уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, арга хэмжээ бүртгэх хэсэгт шилжинэ.
Төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Төрийн үйлчилгээ :: Энэ хэсэгт чанар, хүртээмжийг сайжруулж буй төрийн үйлчилгээг сонгоно.
Гурав. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Гүйцэтгэлийн зорилт бүртгэх
[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарсны дараа тухайн нэгжийн гүйцэтгэлийн зорилт болон байгууллагын гүйцэтгэлийн зорилтын уялдааг тодорхойлно.
1. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн зорилтуудын жагсаалтаас холбогдох гүйцэтгэлийн зорилтыг сонгоно.
2. Хэрэв байгууллага, нэгжийн гүйцэтгэлийн зорилтууд хоорондоо уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, нэгжийн гүйцэтгэлийн зорилт бүртгэх хэсэгт шилжинэ.
Тухайн шатны төрийн байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Уялдаа :: Энэ хэсэгт эрх зүйн актын нэр, зүйл, заалтын дэс дугаарыг бичнэ.
Арга хэмжээ бүртгэх
[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарж, гүйцэтгэлийн зорилтыг сонгосны дараа байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээ болон нэгжийн төлөвлөгөөнд тусгагдах арга хэмжээний уялдааг тодорхойлно.
1. Хэрэв арга хэмжээнүүд хоорондоо уялдах бол тийм гэсэн сонголтыг хийж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийн жагсаалтаас холбогдох арга хэмжээг сонгоно.
2. Хэрэв уялдахгүй бол үгүй гэсэн сонголтыг хийж, арга хэмжээ бүртгэх хэсэгт шилжинэ.
Тухайн шатны төрийн байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.
Эрх зүйн акт :: Энэ хэсэгт холбогдох эрх зүйн актыг сонгоно.
Дөрөв. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ
Гүйцэтгэлийн зорилт бүртгэх
[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарж, дараах зорилтыг бүртгэнэ үү.
Гүйцэтгэлийн зорилт №1. Нэгжийн өдөр тутмын нийтлэг үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж,
захиргааны удирдлагаар хангах
Энэхүү зорилт нь Төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журамд заасан нэгжийн даргын нийтлэг үүргийг биелүүлэхэд чиглэнэ.
Арга хэмжээ бүртгэх
[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарж, "Нэгжийн өдөр тутмын нийтлэг үйл ажиллагааг оновчтой зохион байгуулж, захиргааны удирдлагаар хангах" зорилтыг сонгосны дараа доорх 3 арга хэмжээг бүртгэнэ үү.
Арга хэмжээ №1. Стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, нэгжийн болон албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, батлуулах, батлах, төлөвлөгөөний биелэлтийг сар, улирал, жилээр тайлагнах, баталгаажуулах, ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлж дүгнэх, хурал болон удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнах, хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөх, нэгжийн албан хаагчдыг шатлан дэвшүүлэх, зэрэг дэв ахиулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, ёс зүйн хэм хэмжээ сахиулах, сургаж хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах саналуудыг төсвийн шууд захирагчид танилцуулж шийдвэрлүүлэх
Арга хэмжээ №2. Нэгжийн чиг үүрэгт хамаарах албан ёсны болон захиргааны статистикийн мэдээлэл, төсөвт тусгах зардлын санал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, шаардлагатай бусад тоо баримт, судалгаа, мэдээллийг тогтоосон хугацаанд нь гаргаж, холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтанд хүргүүлэх
Арга хэмжээ №3. Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжуудыг нэгжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэх
Тав. Мэдлэг чадвараа дээшлүүлэх
Мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт бүртгэх
Нэгжийн даргын хувьд "Төрийн албаны тухай хууль, салбарын хууль, дагалдан гарсан хууль тогтоомжид заасан мэдлэг чадварыг эзэмших, тасралтгүй хөгжүүлэх" зорилт шууд сонгогдсон байна.
Арга хэмжээ бүртгэх
[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарж, "Төрийн албаны тухай хууль, салбарын хууль, дагалдан гарсан хууль тогтоомжид заасан мэдлэг чадварыг эзэмших, тасралтгүй хөгжүүлэх" зорилтын хүрээнд нэгжийн дарга 2-оос багагүй арга хэмжээ төлөвлөнө.
Арга хэмжээ №1. Шинээр мэргэжил эзэмших, боловсролын зэргээ ахиулах, томоохон судалгааны ажил хийх, эрдэм шинжилгээний бүтээл туурвих бол 1 арга хэмжээ,
Арга хэмжээ №2. Төрийн албаны тухай хуулийн 29.1-т заасан богино болон дунд хугацааны сургалтад хамрагдахаар / төрийн албаны сургалтын байгууллага / болсон тохиолдолд 1 арга хэмжээ,
Арга хэмжээ №3. Албан тушаалын онцлогоос хамаарсан гадаад хэл, мэдээллийн технологийн болон салбарын хууль тогтоомжид заасан зайлшгүй шаардлагатай ур чадварыг мэргэжлийн сургалтын байгууллагаар дамжуулж, эсхүл бие даан суралцаж эзэмших тохиолдолд 1 арга хэмжээг тус тус төлөвлөж болно.
Зургаа. Төлөвлөгөө баталгаажуулах
2-р түвшний хэрэглэгч буюу Нэгжийн дарга төлөвлөгөөний төслийг хянасны дараа [Төлөвлөгөө баталгаажуулах] товч дээр дарснаар нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсанд тооцогдоно.
Жич: Нэгжийн дарга төлөвлөх огнооны дотор багтаан нэгжийн төлөвлөгөөг баталгаажуулахыг анхаарна уу.
1.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөг хяналтад авах
3-р түвшний хэрэглэгч буюу Төсвийн шууд захирагч тухайн жилийн мөчлөгийг сонгон [Хяналтад авах] товч дээр дарж, танилцах нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төслийг сонгоно.
Төсвийн шууд захирагч төлөвлөгөөний төсөлтэй танилцсаны дараа [Хяналтад авах буюу Төлөвлөгөө батлах] товч дээр дарснаар нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан буюу төлөвлөгөө батлагдсанд тооцогдоно.
Жич: Төсвийн шууд захирагч төлөвлөгөө батлах огнооны дотор багтаан нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлахыг анхаарна уу.
1.4. Байгууллага - Нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний уялдаа
Жич: Төлөвлөгөө хариуцсан ажилтан, нэгжийн дарга нар энэхүү хэсэгт нэвтэрч, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан нэгжийн чиг үүрэгт хамаарах гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээнүүд нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд бүрэн тусгагдсан эсэхэд хяналт тавьж ажиллана уу.