Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө


1.1-р түвшний хэрэглэгч буюу Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө хариуцсан ажилтанд доорх эрх тавигдана. 


Жич: Хэрэв тухайн ажилтанд энэхүү эрх тавигдаагүй бол 7000-6666 руу холбогдож, эрхээ нээлгэнэ үү.


1.1-р түвшний хэрэглэгч :: Засгийн газрын 2020 оны 217 дугаар тогтоолоор баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт тогтоох, тайлан гаргах журам", ЗГХЭГ-ын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар баталсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал"-ын дагуу боловсруулсан "Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө"-г системд бүртгэнэ.

Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө бүртгэх, баталгаажуулах

1.1-р түвшний хэрэглэгч [Төлөвлөгөө бүртгэх] товч дээр дарснаар гүйцэтгэлийн төлөвлөгөө бүртгэх процесс эхлэх бөгөөд доорх 4 хэсэгт гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг бүртгэнэ.

Нэгдүгээр хэсэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ

Хоёрдугаар хэсэг. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ

Гуравдугаар хэсэг. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ

Гуравдугаар хэсэг. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ


3-р түвшний хэрэглэгч буюу Төсвийн шууд захирагч төлөвлөгөөний төслийг хянасны дараа [Баталгаажуулах] товч дээр дарж, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална.

Нэг. Бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээ


Гүйцэтгэлийн зорилт бүртгэх

[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарж, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Уялдаа :: Энэ хэсэгт бодлогын баримт бичгийн нэр, зорилтын дэс дугаарыг бичнэ.


 

Арга хэмжээ бүртгэх

[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарсны дараа гүйцэтгэлийн зорилтыг сонгож, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Бодлогын баримт бичиг :: Энэ хэсэгт бодлогын баримт бичиг сонгоно. МУХТЖҮЧ, ЗГҮАХ, УХЖТ ... 


 

Хоёр. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ


Гүйцэтгэлийн зорилт бүртгэх

[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарж, төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Төрийн үйлчилгээний нэр, төрөл :: Энэ хэсэгт төрийн үйлчилгээний нэрийг бичнэ.


 

Арга хэмжээ бүртгэх

[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарсны дараа гүйцэтгэлийн зорилтыг сонгож, төрийн үйлчилгээг ил тод, хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй болгоход чиглэсэн арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Төрийн үйлчилгээ :: Энэ хэсэгт чанар, хүртээмжийг сайжруулж буй төрийн үйлчилгээг сонгоно.


 

Гурав. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ


Гүйцэтгэлийн зорилт бүртгэх

[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарж, тухайн шатны төрийн байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Уялдаа :: Энэ хэсэгт эрх зүйн актын нэр, зүйл, заалтын дэс дугаарыг бичнэ.


 

Арга хэмжээ бүртгэх

[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарсны дараа гүйцэтгэлийн зорилтыг сонгож, тухайн шатны төрийн байгууллагад хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Эрх зүйн акт :: Энэ хэсэгт холбогдох эрх зүйн актыг сонгоно.


 

Гурав. Хуулиар олгосон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээ


Гүйцэтгэлийн зорилт бүртгэх

[Гүйцэтгэлийн зорилт бүртгэх] товч дээр дарж, бүх шатны төрийн байгууллагад хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Уялдаа :: Энэ хэсэгт эрх зүйн актын нэр, зүйл, заалтын дэс дугаарыг бичнэ.


 

Арга хэмжээ бүртгэх

[Арга хэмжээ бүртгэх] товч дээр дарсны дараа гүйцэтгэлийн зорилтыг сонгож, бүх шатны төрийн байгууллагад хуулиар олгосон нийтлэг чиг үүргийн хүрээнд дэвшүүлсэн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ, шалгуур үзүүлэлт, суурь болон зорилтот түвшин, хугацаа, хариуцах нэгжийг бүртгэнэ үү.


Эрх зүйн акт :: Энэ хэсэгт холбогдох эрх зүйн актыг сонгоно.


 

Дөрөв. Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт


Хавсралт бүртгэх

[файл хуулах] товч дээр дарж, байгууллагын тухайн оны төсөв, өмнөх оны төлөвлөгөөнөөс биелээгүй, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний файлуудыг хавсаргана.

Тав. Төлөвлөгөө баталгаажуулах


Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах

Төсвийн шууд захирагч төлөвлөгөөний төслийг хянасны дараа [Төлөвлөгөө баталгаажуулах] товч дээр дарж, гүйцэтгэлийн төлөвлөгөөг батална.